"Ирвэсний эх нутаг-2018" баруун бүсийн их наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-24 16:23:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 23-нд болдог "Ирвэс хамгаалах олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Ирвэсийн эх нутаг-2018" баруун бүсийн их наадмыг "Бид хуулиар хамгаалагдсан" уриан дор Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгууллаа.

Наадамд Баян-Өлгий аймгаас дөрөв, ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улс болон хөрш зэргэлдээ Увс, Ховд, Говь-Алтай аймгаас тус бүр сурагчдын хоёр баг, нийт 200 орчим хүүхэд оролцож, ирвэс болон түүний идэш тэжээл, хамгаалал, бусдын нөлөөлөл зэрэг асуудлуудыг театрчилсан тоглолт, уран зургийн үзэсгэлэн гаргах, ухуулах хуудас тараах зэрэг төрөл бүрийн арга хэлбэрээр үе тэнгийнхэн болон олон нийтэд таниулав.

"Ирвэсний эх нутаг-2018" их наадамд оролцогчдын төлөөлөл мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус аймгийн Толбо сумын Сайр ууланд судалгаа хийх, хамгаалах зорилго бүхий таван видео камер суурилуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ