Энэтхэгийн эмч нар 50 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-24 14:35:57

Ховд/МОНЦАМЭ/.Энэтхэг Улсын "БЛК" нарийн мэргэжлийн эмнэлэг, Ховд аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвтэй хамтран ажиллах,харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хоёр орны эмнэлгийн  хооронд эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд гарч буй хүндрэл болон дутагдлыг сайжруулах, шаардагдах эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэ удаа Энэтхэг улсын "БЛК" эмнэлгийн хавдрын мэс заслын болон Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч доктор Химаншу Шукла, Элэг шилжүүлэн суулгах хэлтсийн Захирал, Ахлах Зөвлөх доктор профессор  Санжэй Неги  нар тус эмнэлэгт 10 дугаар сарын 22-нд  ажилласан юм.



                                                                                           А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ