Энэ сарын 25 гэхэд ургацаа хурааж дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар
/МОНЦАМЭ/.ХХААХҮЯ болон Ургацын төв штабын урьдчилсан мэдээллээр энэ сарын 25-н гэхэд улсын хэмжээнд ургац хураалт дуусна хэмээн мэдээллээ.
10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84.1 хувьтай байв. Энэ нь гурав хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт аж. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82.9 хувь, төмсний 99.9 хувь, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80.6 хувь, тосны ургамлын 57.3 хувийг хураан аваад байна.

|
Таримлын төрөл |
Урьдчилсан баланс |
10 дугаар сарын 23-ны байдлаар |
|
Үр тариа |
450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8
мянган тонн буудай |
373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1
мянган тонн улаанбуудай |
|
Төмс |
151 мянган тонн |
160.5 мянган тонн төмс |
|
Хүнсний ногоо |
95.1 мянган тонн |
93.2 мянган тонн |
|
Тэжээл |
86.3 мянган тонн |
108.6 мянган тонн |
|
Тосны ургамал |
30.1 мянган тонн |
15.8 мянган тонн |
10 дугаар сарын 23-ны байдлаар 51 мянган
га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа,
үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс,
8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6
мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус
хураан аваад байна. Үүнийг 2018 оны ургацын урьдчилсан баланстай харьцуулан
мэдээлжээ.
Улаанбаатар