60 гаруй тэмээчин Өмнөговийг зорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-01 21:47:01

Энэ сарын 5- 7- ны өдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо болох “Монгол тэмээ- 999” өдөрлөгт Дундговь аймгийн тэмээчид оролцохоор зэхэж байна. Тэмээн сүргээ тогтвортой өсгөж 30 гаруй мянгад хүргээд байгаагийн хувьд тус аймгийн тэмээчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр  “Монгол тэмээ- 999”- ийг зорих юм.

Одоогоор тэмээн полод Дэлгэрхангай, Дэлгэрцогт сумаас гурван баг оролцож, тэмээний уралдаанд 6 сумын 50 гаруй тэмээ уралдахаар зэхэж байгаа бол сайхан хос тэмээ шалгаруулах тэмцээнд мөн зургаан сумын тэмээчид тэмээгээ сойхоор бэлдэж байна.Мөн ингэний шилдэг цагаан идээний шалгаруулалтад Гурвансайхан, Хулд сумын тэмээчин аймагтаа шилдэгт ордог цагаан идээгээ аваачна.

Энэ мэтээр мянган тэмээ уралдуулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн бүртгүүлэх зорилго бүхий “Монгол тэмээ- 999” өдөрлөгт  Дундговь аймгийн 7 сумын 60 гаруй тэмээчин оролцохоор болсон байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ