Оросууд “Шүрэн”-гийн УЦС-ын төслийг түр зогсоож чаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-03-01 17:26:21

УЛААН-ҮД. /baikal-daily/. Байгал нуурын экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж болзошгүй Монголын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын хүчин чармайлтын ачаар түр зогсоож чаджээ. Хөтөлбөрийн санхүүжилт зогссон учир одоогоор ажил явагдахгүй байна гэж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдээлжээ.

“Одоогийн байдлаар энэ төслийн ажил  тийм ч идэвхтэй явагдахгүй байна, санхүүжилт байхгүй бөгөөд төслийн ажлыг цааш яаж үргэлжлүүлэхээ монголчууд мэдэхгүй байна” гэж Донской хэлжээ.

“Бид өөрсдийн зүгээс тэдний боловсруулсан материалд үнэлэлт дүгнэлт өгөх хүсэлтийг тавьсан” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. “Энэ асуудалд бид одоо ч гэсэн урьдын адилаар анхаарах болно” гэж Донской онцлон дурджээ. Түүний хэлснээр, Оросын тал УЦС-ын барилгын ажлыг тухайлбал, “Шүрэн”-гийн УЦС-ын ажлыг цуцлах асуудлыг 2014 оноос хойш хийж буй Орос, Монголын хоёр талын бүх хурлын үеэр хөндөж байв. Москвагийн эрх баригчид байдлыг хяналтдаа авсан олон улсын хэд хэдэн байгууллагатай тухайлбал, Монголын төслийг санхүүжүүлэх ёстой байсан Дэлхийн банктай холбогдон үр дүнд хүрч чадсан гэж тэрбээр хэлжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ