Ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 434.8 тэрбум төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-01 16:04:00

Арилжааны банкууд өнгөрсөн сард 387 зээлдэгчид 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3 их наяд 434.8 тэрбум төгрөг болсон талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.

Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 77226-д хүрсэн бөгөөд сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 24.9 хувиар буурсан байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 75.6 хувь буюу 2 их наяд 595.2 тэрбум төгрөгийг 8 хувийн хүүтэй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн эх үүсвэрээр, 22.6 хувь буюу 775.2 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон байна.

Нийт зээлийн 3 хувийг хугацаа хэтэрсэн бол 0.7 хувийг чанаргүй зээл эзэлж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ