Бичил уурхай эрхлэгчдэд мэргэжил эзэмшүүлж, ажлын байртай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-15 14:23:31

Ховд /МОНЦАМЭ/ Щвейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” Ховд аймаг дахь "Хөгжил” политехник коллежтой хамтран аймгийн хэмжээнд бичил уурхай эрхэлж байгаа иргэд олонтой Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Дөргөн сумдын хувиараа ашигт малмтал олборлогч иргэдийг хамруулсан төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд дээрх зургаан  сумын бичил уурхай эрхлэгч 15 иргэнд  мэргэжил эзэмшүүлэн, сургаж, ажлын байраар хангах юм.

Бичил уурхай эрхэлж байсан эдгээр иргэд аймгийн Хөгжил Политехник коллежид талх нарийн боов, үсчин, зочид буудал, зоогийн газар, барилгын цахилгаанчны мэргэжил эзэмшихээр сонгон  суралцаж байна. Тэд  нэг жилийн хугацаанд суралцахдаа  сард 70,0 төгрөг авах бөгөөд тогтвортой бичил уурхай төслөөс цалин олгож байна.

Хувиараа ашигт малтмал олборлогч 15  иргэн  мэргэжлийн боловсролтой болж, төгсөөд  ажлын байртай болгоход талууд  дэмжлэг үзүүлж, алт олборлохоос өөрөөр амьдрах ухаанд сургаж ажлын байранд зуучлахад төслийн зорилго чиглэгдэж байгаа аж. Эдгээр 15 суралцагч амжилттай суралцаж төгсөөд, мэргэжил эзэмшиж баялаг бүтээгчдийн эгнээд очиж, ажлын байртай өөрийн гэсэн орлоготой болсон тохиолдод төсөл дахин үргэлжлэн хэрэгжинэ гэж Хөгжил Политехник коллежийн захирал С. Дэлгэрсайхан хэллээ.

Хувиараа алт олборлогч иргэдийн хандлагыг өөрчлөн, өөр ажил эрхлэх, мэргэжил эзэмшиж, ажил орлоготой амьдрах иргэдийн тоог нэмэгдүүлэхэд төслөөс боломжийн хэрээр дэмжиж байна. Ийм учраас эдгээр суралцагчдад мэргэжлийн чадамжтай, ажлын байртай болгож дэмжлэг үзүүлсний үр дүнд ажил орлоготой болсны дараа, дахин ажлын байранд нь чадавхижуулахад  төслөөс дахин дэмжлэг үзүүлэх юм байна.

                                                                                                                                                                                                     А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ