ХЗҮХ-гийн ажилчид цусаа бэлэглэх өдөртэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-12 15:09:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүйн үндэсний хүрээлэн /ХЗҮХ/-гийн 40 гаруй албан хаагч өнөөдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв /ЦССҮТ/-д цусаа бэлэглэв.

Зөвхөн нэг удаа өгөөд зогсохгүй Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ХЗҮХ-гийн нийт ажилчдын хурлаар жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн “баасан гарагт” цусаа бэлэглэж байх шийдвэр гаргав.

Төрийн байгууллагуудын дунд анх удаа цус бэлэглэх албан ёсны өдөртэй болж буй нь онцлог бөгөөд  ЦССҮТ-өөс энэхүү уриалгыг санаачилсанд баяр хүргэн талархал гардуулав.



Холбоотой мэдээ