Маргааш болох Дугуйн парадад иргэдийг өргөнөөр оролцохыг урив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран бүх нийтийн “Дугуйн өдөр” өдөрлөгийг маргааш буюу бямба гарагт зохион байгуулна.
“Дугуйн өдөр” дугуйн парад, бүх насны хүмүүс оролцох уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйл төрлийн дугуйн УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдад зориулсан олон уралдаан, тэмцээнийг явуулахаар төлөвлөжээ. Өглөө 09:30-10:30 минутын хооронд болох дугуйн парадыг баталсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас - Их тэнгэрийн ам - Маршалын гүүр - Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулна. Энэ арга хэмжээнд дугуй унах чадвартай, дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуус, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхэд эцэг, эхийн хамт оролцож болно. Моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд дугуйн тормос, бусад эд ангиуд бүрэн ажиллагаатай байх шаардлагатай. Шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй юм байна.
Дашрамд
дуулгахад, сонирхогчдын болон мэргэжлийн уралдаанд оролцогчдын бүртгэл, дугаар
олголтыг тухайн өдрийн 10:30-11 цагийн хооронд “Скай резорт”-д болно. Бүртгүүлэх
хүүхэд бол төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний
үнэмлэхтэйгээ бүртгүүлнэ. Мөн “Дугуйн парад” болон дугуйн тэмцээнд
оролцогчид нь заавартай сайн танилцаж, заавал хамгаалалтын дуулга касктай
байх шаардлагатай.