Анагаахын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-12 09:50:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг анагаах ухааны хөтөлбөрөөр сургалт явуулдаг их дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэгт мэргэжлийн хяналтын байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл  багтжээ.

Хүний амь насыг сахин хамгаалах өндөр хариуцлагатай эмч мэргэжилтэн  бэлтгэхэд сургалтын чанартай хөтөлбөр,  багшийн ур чадвар, суралцах орчин чухал. Ажлын хэсгийнхний дүгнэлт хараахан гараагүй ч сургуулиудад зөрчил дутагдал цөөнгүй байгааг мэдээллээ.

Нийслэл хотод нийт 12 их, дээд сургууль эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар 5 сургуультай танилцаад байна. Тэдний нэг Үндэсний их сургууль элсэлтийн үеэр  олныг төөрөгдүүлсэн ёс зүйгүй сурталчилгаа хийдэг, үндсэн болон докторын зэрэгтэй багшийн эзлэх хувь бага, хөтөлбөр нь эмх замбараагүй, оюутан болон эцэг эхээс гомдол тасардаггүй талаар ажлын хэсгийнхэн сургуулийн удирдлагад хатуу сануулав. 

Шаардлагатай мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, тухайн мэргэжлийг сурталчлан элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, олон улсын хөтөлбөр, магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх, мэргэжлээс нь гадна гадаад  хэлний өндөр мэдлэгтэй болгон төгсгөх зорилт тавин ажиллаж буй сайн сургуулиуд ч байна гэв. Ажлын хэсэг эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог бүх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн дүгнэлт гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах аж.

Холбоотой мэдээ