240 малчин өрхөд сарын хэрэглээг нь тусламж болгон олголоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 14:44:28

Завхан аймагт Олон улсын Улаан загалмай Улаан хавирган cap нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн амыныг хамгаалах байгууллагууд хамтран Олон улсын Улаан загалмай Улаан хавирган cap нийгэмлэгүүдийн холбоо Завхан аймгийн 240 малчин өрхөд тус бүрт сарын хүнсний багц, 64000 төгрөгийн тусламж үзүүлжээ.

Энэхүү хүнсний тусламжийн нэг багцад зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүн орж байгаа ба 25 кг гурил, 10 кг цагаан будаа, хоёр кг элсэн чихэр, нэг литр ургамлын тос, 0.5 гр давс, 1.5 кг цай багтаж буй юм.  Уг багц нь дунджаар дөрвөөс таван ам бүлтэй нэг өрхийн нэг сарын хүнсний багц болдог байна.

Харин бэлэн мөнгийг ХААН банкны аймаг, сумдын салбараар зуданд нэрвэгдсэн болон нэрвэгдэж болзошгүй малчин иргэдийн гарт МУЗН-ийн эмзэг өрхийн шаардлагын дагуу сонгож бүртгэсний дагуу тараах юм байна.

Тусламжид хамрагдах малчин өрх нь 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх,  60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, ОУУЗУХСН Холбооны санал болгосноор өрхийн   малын тоо 200 буюу түүнээс бага малчин өрхүүд багтах юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ