“Алтан намар-2018” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-29 13:16:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өсвөрийн шатарчдын “Алтан намар-2018” тэмцээнийг “Хос мастер” шатрын академиас энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.


Тус академийн байранд болж байгаа энэ удаагийн тэмцээнд 8, 10, 12, 13-18 насны ангиллаар явагдах бөгөөд тухайн насны эрэгтэй, эмэгтэй шатарчдыг нэг ангилалд тоглуулан тус тусад нь шагнал олгоно. Уралдааныг швейцарь системээр 7 өрөг тоглож, өрөг нэг талдаа 1 цаг буюу нийтдээ 2 цагт багтаах юм. Тэмцээнд 120 гаруй хүүхэд бүртгүүлэн өрсөлдөж байна. Уг тэмцээний зорилго нь өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан суралцах, түвшинг нь ахиулж, туршлагаа суулгахад оршиж байгаа юм.

Холбоотой мэдээ