Газрын мэдээллийн сан  цахимд шилжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 14:54:47

Хоёр жилийн өмнө Ховд аймаг улсын төсвийн хөрөнгөөр Ховд хотыг 2014-2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан баталсан нь орчин үеийн шинэ хот төлөвлөлттэй болон хөгжих боломж бүрдсэн юм.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болсноор газраа хаашаа тэлж, хаана шинэ суурьшил үүсгэхийг шинжлэх ухааны үндэс судалгаатай төлөвлөсөн нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын албаны мэргэжилтнүүдийн ажилд ихээхэн түлхэц өгөх  болж  өгчээ.
Мөн ЛМ2 /Ландменежер/ төсөл хөтөлбөрийн хүрээнд газрын мэдээллийн сангийн үйл ажиллагааг цахим болгож 2014 оны 04 дүгээр сараас эхлэн аймгийн 17 суманд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлыг гүйцэтгэгч компанитай хамтарч хийж байна.

Одоогийн байдлаар Ховд аймгийн Үенч, Булган, Дөргөн сумуудаас бусад сумдын ажил жигд хийгдээд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр газрын нэгж талбарт суурилсан газрын эрх, хязгаарлалт, хариуцлага болон түүнтэй холбоотой үүссэн бүртгэлийн агуулга шинэчлэгдэж, газрын мэдээллийн системийг бүрдүүлж нэгж талбаруудад үүссэн эрхүүдийг өмчлөл, эзэмшил, ашиглалтаар нь бүртгэж хяналт тавих, газар ашиглалтын төлөвлөлт, байгаль орчныг хамгаалахад ч чухал ач холбогдол өгчээ.

А.Бямбасүрэн
 
 

Холбоотой мэдээ