“Халуун сэтгэл” аян дахин үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 09:53:50

Япон улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд, “Халуун сэтгэл”  клубын ахан дүүс, Завхан аймгийн музейн хамт олон хамтран сургалт зохион байгуулж  “Халуун сэтгэл” аяныг өрнүүлжээ.

Аяны хүрээнд  аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл болох 50 багц бэлэг Японоос  ирснийг  гардуулан өгчээ.  Харин ирэх гуравдугаар сарын 7-оос дөрөвдүгээр сарын 7 хүртэл сарын хугацаанд “Халуун сэтгэл” аяныг дахин зохион байгуулж малчдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах юм байна.

Завханы Музейгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрсдийн нөөц бололцоогоо дээшлүүлэн, тэдэнд сурч боловсрох тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэх зорилго бүхий  хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаагийн нэг нь дээрх арга хэмжээ юм.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ