Гал сөнөөгчдийн наадамд оролцсон тамирчид эх орондоо ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-21 10:11:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ.


БНСУ-ын Чүнжү хотноо 2018 оны 09 дүгээр сарын 10-17-ны өдөр болсон тус тэмцээнд дэлхийн 51 орны 10 мянга гаруй тамирчин спортын 75 төрлөөр өрсөлдсөн.

Монгол улсаас Онцгой байдлын албыг төлөөлөн спортын 7 төрлөөр 28 тамирчин оролцсноос чөлөөт бөхийн төрөлд  Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, дэд ахлагч Т.Дэчинжүрмэд алтан медаль, Марафоны төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр алтан медаль хүртжээ. Харин шатрын төрөлд  Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Т.Батдэлгэр хүрэл медаль,  мөн баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол усны аврах ажиллагаа төрөлд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис долдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн  байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ