Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл “Академи авардс-2018”-ын шилдгээр тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-18 14:14:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг "Академи авардс-2018" шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 28-нд "Зайсан Хилл" цогцолборт 7 дахь жилдээ болж шилдгүүдээ тодруулна.

Кино наадмыг зохион байгуулснаар үндэсний кино урлагийн хөгжлийг дэмжих, орчин үеийн техник технологийг сурталчлан таниулах,  уран бүтээлчдийг урамшуулан алдаршуулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Энэхүү кино наадам нь уран сайхны, богино хэмжээний, баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг. 

Монголын Үндэсний кино урлагийн академи нь одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, дэлгэцийн бүтээлээр дамжуулан үндэсний соёл, түүхийг олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилгоор байгуулагдсан юм.

Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд өрсөлдөн тус наадмын шилдгээр тодорно. 

Холбоотой мэдээ