Баян-Өлгийн нийт нутгаар цаг агаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-18 14:55:36

Баян-Өлгий/МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар есдүгээр сарын 18-19-нд цаг агаар сэрүүсэж, шөнөдөө -7 хэм хүртэл хүйтрэхийг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас анхаарууллаа. 

Албаныхны хэлж буйгаар зарим газраар хур тунадас орох бөгөөд  салхины хурд 14-16 м/с-д хүрч ширүүсэн уулаараа цасан шуурга шуурах төлөв ажиглагджээ. Харин  есдүгээр сарын 20-ноос дулаарч, 24-нийг хүртэл хур тунадас орохгүй, салхи шуургагүй, цаг агаар тогтуун байх аж.



Ө.Нурболат

 

Холбоотой мэдээ