Цөмийн аюулгүй байдлыг дэмжин сахиулах асуудлыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-23 15:06:36

ВЕНА. /NHK/. Цөмийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцэх таван өдрийн бага хурал Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ Вена хотод эхэлжээ.

Бага хуралд дэлхийн янз бүрийн орны 350 гаруй шинжээч оролцож байна.

Даваа гарагт нээсэн бага хурлын эхэнд МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Амано, “Фукушима Дайчи” атомын цахилгаан станцад гарсан ослын тухай дурдаад, Японы цөмийн цахилгаан станц аюулгүй, том хэмжээний осол гарна гэж байхгүй гэх мэт бардамнал Япон даяар тархсан байсан нь уг ослын гол хүчин зүйл юм гэж мэдэгджээ.

Сайжруулах эрмэлзэлтэй, бардамналаа орхиж, цэцэн ухаанаа сорих хүсэлтэй хүмүүсийг дэмжих соёлыг бид бий болгох хэрэгтэйг тэрбээр онцлон тэмдэглэв.

“Фукушима Дайчи” атомын цахилгаан станцад осол гарсны таван жилийн ой ирэх сард тохиох билээ. Тухайн цахилгаан станцад гарсан осол, ослын дараа ямар арга хэмжээ авсан талаар Токио хотын Цахилгаан эрчим хүчний компанийн ажилтан танилцуулах ажээ.

Украины Чернобылийн цөмийн цахилгаан станцад осол гарсны 30 жилийн ойг дөрөвдүгээр сард тэмдэглэнэ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ