Тодотгосон төсвийг 11.1 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-22 12:59:42
oyuka_hu@yahoo.com

 Орхон  аймгийн ИТХ-ын ээлжит 28-р хуралдаанаар энэ оны тодотгосон төсвийг хэлэлцэн баталлаа. Тодотгосон төсвийн төслийг 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, төсөл хөтөлбөрт зарцуулахаар боловсруулсан байлаа.

Үүнд 4.9 тэрбум төгрөгийг барилгын их болон урсгал засварт, 1.8 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажилд зарцуулахаар тусгасан байв. Мөн авто зам засварын ажилд 349 сая, тавилга, эд хогшил, машин тоног төхөөрөмж худалдан авахад 2.3 тэрбум, төсөл, хөтөлбөрүүдэд 1.5 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар аймгийн 2016 оны тодотгосон төсвийн төслийг боловсруулсан байна. Харин Орон нутгийн хөгжлийн сангаас 8.9 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсвийн төслийг боловсруулжээ.

Дээрх хөрөнгөөс аймагт 3.5 тэрбум гаруй, Жаргалант суманд 328 сая, Баян-Өндөр суманд 2.1 тэрбум төгрөгийг хуваарилахаар төсөлд туссан бөгөөд энэ хэвээр нь баталлаа.  

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ