Сайханы 140 гаруй өрх айргаа хөхүүрт исгэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Сайхан суманд 6 багийн 800 гаран малчин өрх аж төрж байна. Эдгээр малчин өрхүүдээс 147 өрх нь айргаа хөхүүрт хийдэг гэсэн тоон судалгаа байна.
Сайхан сумын удирдлагууд хөхүүрт айргаа эсгэдэг өв уламжлалаа хадгалж үлдээх, сэргээн сурталчлах зорилготой айргийн хөхүүр хийдэг иргэдээ сургалтанд хамруулах, зээл тусламжид багтаах зорилготой ажиллаж байна. 1 үхрийн ширээр хийсэн хөхүүрт 150 литр орчим айраг багтдаг гэнэ.
Булган аймгийн Сайхан сум хамгийн олон адуутай сум билээ. Өнгөрсөн жил Сайханчууд 4 түмэн адууны баяраа хийсэн. Адуу мал өсөж, малчин зон олшрохын хэрээр үндэсний өв соёл алдагдах хандлага гарч байгаа талаар цагаан сарын өмнөх сайн малчдын зөвлөгөөний үеэр малчид ярьж байсан.
П.Батням