УИХ-ын эмэгтэй гишүүд Төрийн албаны зөвлөлд хандлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-19 18:05:28

УИХ-ын эмэгтэй гишүүд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын хэлтсийн дарга Г.Ариунболдыг ажилд нь эргүүлэн томилсныг эсэргүүцэж Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргэжээ. 

Л.Эрдэнэчимэг гишүүний гарын үсэгтэй уг албан бичигт “Г.Ариунболд нь СХД-ийн нутагт дэвсгэрт гарсан гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан. Тэрбээр уг хэргийн хохирогч эмэгтэйг аймшигтай хэргийг золиос болгох эх үүсвэрийг тавьсан. Гэвч уг хэргийн мөрдөн байцаалтын явцад Г.Ариунболд гэм буруугүй болж, Тамгын газрын даргаар эргүүлэн томилогдсон нь Төрийн албаны ёс зүйн дүрмийн хэм хэмжээг алдагдуулахад хүргэж байна. Иймд Г.Ариунболдыг Төрийн албанд ажиллуулахад ёс зүйн хувьд тохирохгүй гэж үзэж байгаа учир яаралтай албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж байна" гэжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ