54 өрхөд 2300 шахам мал авч өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 17:35:09

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлсэн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт нийт Булган аймгийн 81 өрхийн 162 иргэнийг хамруулан малчин өрхүүдийн  орлогыг нэмэгдүүлсэн байна.

Мөн  “Залуу малчин өрхийг малжуулах” төсөл хэрэгжсэн. Энэ төслөөр  16 сум 1 тосгоны 54 өрхийн 108  иргэнд  2295 толгой мал худалдан авахад нийт 235 сая төгрөгийг зарцуулжээ. Төслийн  хүрээнд орон нутгийн зах зээлийн үнээс 10-20 хувиар хямд үнээр өсөж, үржих чиглэлийн мал худалдан авч залуу малчдыг малжуулсан байна. Үүнд: 35 тугалтай үнээ, 11шүдлэн, 28 бяруу, 302  хургатай хонь, 1102 төлөг, 16 хурга, 150 ишигтэй ямаа, 164 борлон худалдан авчээ.

                                                                                                                                П.Батням

         

Холбоотой мэдээ