780 орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 780 орчим хүүхэд бий. Үүний 683 нь өдрийн ангид суралцаж байгаа бол 100 орчим нь өмнөх жилүүдэд төгссөн буюу МСҮТ-ийг төгссөн төгсөгчид байна.
Аймгийн БСГ-аас элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хүүхдүүдийн бүртгэлийг гуравдугаар сарын 01-нээс 11-нд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоо суралцаж байгаа хүүхдүүд тухайн сургуульдаа бүртгүүлэх, харин өмнө нь төгссөн хүүхдүүд аймгийн БСГ-ын ажил хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлэх ёстой.
Хүүхдүүд нэг шалгалт өгөхөд 5800 төгрөг, шалгалтын батламжид 700 төгрөгийг тушаах юм байна.
Х.Эрдэнэбулган