“Cold Response” олон улсын цэргийн сургууль энэ жил Норвегид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-19 14:35:54

СТОКГОЛЬМ. /RIA Novosty/. Дэлхийн 14 орны 15 мянга орчим цэрэг оролцох “Cold Response” олон улсын цэргийн сургууль энэ жил хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 22-ны хооронд Норвеги улсад болно гэж тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн алба мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 1-ний хооронд уг сургуулилтад бэлтгэх бөгөөд сургуулилт гуравдугаар сарын 2-9-нд болох ба төгсгөлийн шатандаа гуравдугаар сарын 10-нд орж, 22-н дуусна гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна. Уг сургуулилтад  Бельги, Канад, Дани, Финланд, Франц, Латви, Нидерланд, Польш, Швед, АНУ, Герман, Испани болон Их Британийн тэнгисийн, нисэх хүчний, хуурай замын болон тусгай анги нэгтгэлийн нийтдээ 15 мянга хүртэл цэрэг оролцоно.

Олон улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Норвегийн төвийн бүс нутагт, мөн  Осло болон хойд бүс нутгийн хооронд Швед, Норвегийн агаарын орон зайд явуулах аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ