Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд зориулж камер бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 14:35:25

Булган аймгийн Булган сумын 3-р багийн иргэн Б.Ариунболд иргэний үүргээ биелүүлэн аймгийн Цагдаагийн газарт гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд зориулж нэг ширхэг камер бэлэглэлээ.

Тэрээр өөрийн амьдралд тохиолдсон золгүй явдлыг бусдад бүү учраасай хэмээн сайхан сэтгэлийн үүднээс энэхүү гадна талбайн камер бэлэглэсэн гэж ОНХАХ ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг  мэдээллээ.

Булган аймгийн төв болон сумдын гүүрэн гарцуудыг камержуулах аян өрнөөд жилийн нүүрийг үзээд байна. Энэ хугацаанд нийт 86 камер байршуулсан бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурч байгаа үзүүлэлт гарчээ.

                                                                                                                                П.Батням

 

Холбоотой мэдээ