ИТХ-ын дарга Т.Болдбаатар Монгол Улсын алдарт уяач цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 22:12:59

Монгол уУлсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, Дэлтэй цэнхэр Хөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Түдэндоржийн Болдбаатар Монгол Улсын алдарт уяач цолоор шагнасныг Хөвсгөл  аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, засаг даргын орлогч М.Очирхуяг нар гардуулж баяр хүргэлээ.

Т.Болдбаатар нь 16 жил хурдан морь уяж байгаа бөгөөд орон нутгийн адууны үржил селекцийн бодлогод ихээхэн анхаарч хурдны өлгий болсон Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн адуугаар цус сэлбн сайжруулсны үр дүнд түүний хурдан хүлэг аймаг орон нутгийн наадамд амжилттай сайн уралдаж 2013 онд аймгийн алдарт уяач болжээ.

Мөн 2012 оноос хойш түүний халиун азарга нь үндэсний их баяр наадам, бүсийн уралдаануудад тогтмол амжилттай уралдаж 3 түрүү, 7 айраг хүртэж Монгол улсын алдарт уяач цолны болзол хангасан ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ