Автомашин худалдан авахдаа ШШГЕГ-аас лавлагаа авахыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-02-16 10:18:32

Иргэн, аж ахуйн нэгжүүдийг автомашин худалдан авахдаа тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөх ёстой эсэхийг шалгаж байхыг ШШГЕГ-аас анхааруулав.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөртэй иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлдэг. Сүүлийн үед шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөх ёстой иргэд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн автомашиныг худалдах тохиолдол олон гарчээ. Ингэснээр иргэд өөрсдийн эд хөрөнгө, санхүүгээр хохирох тохиолдол гарч байгаа тул тухайн автомашиныг худалдан авахдаа эзэмшигч нь нь бусад төлбөртэй эсэх талаар ШШГЕГ-аас лавлагаа авч байхыг анхааруулжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ