Ливид үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг эмхлэн байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-15 11:29:41

КАИР. /RIA Novosti/. Ливид үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг эмхлэн байгуулж, бүрэлдэхүүнд нь 13 сайд орсон тухай телевизийн "Аль-Арабия" суваг эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.

Тус сувгийн мэдээлснээр, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд мөн яамгүй таван сайд орох бөгөөд тэдний гурав нь эмэгтэй байх аж. Батлан хамгаалахын сайдын албыг Махди аль-Баргаси хашна.

Ливийн ерөнхийлөгчийн зөвлөл цөөрүүлсэн бүрэлдэхүүнтэй үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг эмхлэн байгуулахад дахин долоо хоног шаардлагатай байгаагаа хоёрдугаар сарын 8-нд мэдэгджээ.

Ливид НҮБ-ын дэмжин сайшаасан төлөвлөгөөний дагуу эмхлэн байгуулсан үндэсний эв нэгдлийн шинэ Засгийн газрын гишүүдийг нэгдүгээр сарын 19-нд нэрлэсэн юм. Ерөнхийлөгчийн зөвлөл шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд 32 сайд оруулсан байна. Нэгдүгээр сарын 26-нд Ливийн парламент шинэ Засгийн газрыг хэтэрхий олон гишүүнтэй гэж үзэн эмхлэн байгуулахыг дэмжээгүй бөгөөд сайд нарын танхимыг цөөхөн бүрэлдэхүүнтэй  эмхлэн байгуулахыг уриалжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ