Цасанд сууж саатсан 14 автомашиныг татан гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-02-12 11:39:36

Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын алба албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Улсын хэмжээнд энэ өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван ажилласан байна.

Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд 2 иргэн сураггүй алга болсон гэсэн дуудлага ирснээр орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олов.

Түүнчлэн иргэдээс цасанд автомашинтайгаа саатсан дуудлагууд зонхилон иржээ. Онцгой байдлын албаны албан хаагчид хөдөө замд цасанд сууж саатсан 14 автомашиныг цаснаас татан гаргаж, нийт 71 зорчигчийн аюулгүй байдлыг ханган ажиллав.

Шинийн гуравны өдөр зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан хэдий ч улсын хэмжээнд одоогоор  хаагдсан зам даваа байхгүй байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ