“Койко” олон улсын байгууллагын санхүүжилтээр таеквондогийн заалыг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-04 10:12:08
oyuka_hu@yahoo.com

Биеийн тамирын сургалттай “Ирээдүйн Одод” сургууль таеквондогийн заалтай боллоо. Үүнийг Аймгийн Боловсрол, соёлын газар,  Койко ОУ-ын байгууллага хамтран шийдэж өгчээ.

Уг заалыг тохижуулахад Койко ОУ-ын байгууллага 23.720 ам.доллар зарцуулсан бөгөөд үүнд зориулалтын хувцас хэрэглэл, бэлтгэл хийх төхөөрөмж багтжээ. Тус заал хоёр ээлжээр ажиллана. Нэгдүгээр ээлж нь долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт өглөө 9-11 цагт орох бол оройн ээлж нь өдөр бүр 17-19 цаг хүртэл ажиллана. Энэ нь таеквондогийн спортыг сонирхогч хүн бүрт нээлттэй байхаар зохицуулсан байна. Одоогийн байдлаар тус зааланд Шигшээ багийн 20, шинээр 30 орчим тамирчин бэлтгэлээ хийж байна. “Ирээдүй Одод” сургуулийн дэргэдэх  таеквондогийн “Хурд” клуб 2013 онд байгуулагдсан юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ