Хүний эрхийн үндэсний комиссоос 74 иргэн зөвлөгөө авчээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:21:15

Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь төлөөлөгч хууль эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгч байна.

Хүний эрхийн Үндэсний комисс Үндсэн хууль, Хууль, Олон улсын гэрээ конвенцэд тусгагдсан иргэн таны эрхийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага юм. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд Завхан аймаг дахь төлөөлөгчийн газар Завханы иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтээр хүний эрхийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, хүний эрхийн зөрчлийн талаарх гомдол санал хүлээн авах, хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Мөн Шүүх, Прокурорын шатнаас цагаатгагдсан хэрэгсэхгүй болсон хэргийн улмаас учирсан сэтгэл санаа, бие мах бодь, эдийн засгийн хохирлоо барагдуулуулахаар Хүний эрхийн Үндэсний комисст хандаж болох юм байна. Өнгөрсөн жил хүний эрхийн үндэсний комисст Завханы 74 иргэн хандаж зөвлөгөө үйлчилгээ авчээ. Хүний эрхийн үдэсний комиссын Завхан дахь төлөөлөгч аймгийн Нутгийн удирдлагын ордны IV давхарт 401 тоот өрөөнд, 70462522 утсаар үнэ төлбөргүй хууль зүйн бүхий зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ