Делид эрэгтэй буудагчид цэцээ сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-02 12:14:23

Энэтхэгийн Дели хотноо зохион байгуулж байгаа “Рио-2016” зуны олимпийн эрх олгох буудлагын Ази тивийн тэмцээн өнөөдөр өндөрлөв.

Сүүлийн өдөр 10 метрийн хийн гар бууны эрэгтэй дасгалд нийт 50 тамирчин өрсөлдсөнөөс 12 дугаар байрт ОУХМ Э.Даваахүү 574 оноогоор шалгарсан бол 35 дугаар байр эзэлсэн СМ Ш.Буянзаяа 564 оноо авсан бол 38 дугаар байрт СМ О.Төгөлдөр шалгарч 561 оноо хүртсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ