“Алдар” нийгэмлэгийн 70 насны ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-02 11:47:36

Өнөөдөр Монголын ардын армийн “Алдар” спорт хороо байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиож байна.

Одоогоос 70 жилийн тэртээ 1946 оны 2-р сарын 2-нд тухайн үеийн Монголын төр засгийн шийдвэр гарснаар "Цэрэг" нийгэмлэг байгуулагдсан нь одоогийн "Алдар" спорт хорооны эх үндэс болсон юм. Монгол Улсад спортын хороо, биеийн тамир спортын нийгэмлэгүүд үүсэн байгуулж эхлэсний анхны үүсгэл санаачилга болсон билээ.

“Алдар” нийгэмлэг, спорт хорооноос Монгол Улсын үе үеийн олон арван шилдэг тамирчид төрөн гарсан түүхтэй.  "Алдар" нийгэмлэгээр овоглосон үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, офицер, цэрэг дайчид түүхт ойгоо ирэх намар өргөн хүрээнд тэмдэглэх юм. Харин өнөөдөр “Алдар” спорт хорооныхон өөрсдийн хүрээнд 70 ойгоо ёслон тэмдэглэж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ