ОУХМ П.Орхон, алдарт К.Ичог ялж аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-30 14:34:44

Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ П.Орхон, Японы алдарт бөх Каорт Ичог ялж аваргын алтан медаль хүртлээ.

Японы алдарт бөх Каори Ичо монголын бөх П.Орхонд ялагдсаны дараа Японы үндэсний шигшээ багийн захирал Казухито Сакаэ ярилцлага өгөхдөө “Ичог ялагдсан тухай мэдээлэл Японд дорхноо тархсан байна. Энэ тэмцээн олимпийн наадам байгаагүй нь бидний аз боллоо. Олимпийн наадам болтол тодорхой хугацаа байгаа болохоор зарим алдаа доголдлоо засах хугацаа бидэнд байна. Каори Ичо юу хийхээ мэдэж байгаа, алдаагаа засах чадвартай тамирчин гэдэгт би итгэж байгаа болохоор сэтгэл зовохгүй байна. Ичо 2007 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэлгүйтсэнээс хойш өнөөдөр баасан гаригт П.Орхонд хожигдох хүртлээ 108 барилдаанд дараалан ялалт байгуулаад байсан юм. Ер нь бол Швед улсад болдог “Клиппан хатагтай” олон улсын тэмцээнд 2003 оны гуравдугаар сард АНУ-ын бөх Сара МсМаннд ялагдсанаас хойш 189 барилдаанд дараалан ялалт байгуулаад байсан юм ” гэжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ