“iPhone”-ы борлуулалт анх удаагаа буурч магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2016-01-29 14:24:20

НЬЮ-ЙОРК. /BBC/. "Apple" компани энэ санхүүгийн жилийн эхний улиралд 74,8 сая "iPhone" борлуулсан байна. Нэг жилийн өмнөх мөн үеийн үзүүлэлт  74,5 сая байжээ.

“Apple” компанийн мэдээлснээр, ирэх улирлын орлого нь 50-53 тэрбум доллар болох бөгөөд энэ нь нэг жилийн өмнөх үеийн 58 тэрбум доллароос бага үзүүлэлт юм. Энэ бол “iPhone”-ыг гаргаснаас хойших хамгийн анхны орлогын уналт болох ажээ. 

Эхний улирлын борлуулалт 75 саяд хүрээгүй ч шинжээчдийн найдлага тасраагүй байна. 

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26 хүртэлх гурван сарын хугацаанд “Apple” компанийн орлого 75,9 тэрбум доллар, цэвэр ашиг нь 18,4 тэрбум долларт хүрсэн нь  тус компанид урд хожид байгаагүй хамгийн дээд үзүүлэлт байсан юм.

“iPhone”-ны борлуулалт нь тухайн үед уг компанийн орлогын 68 хувийг эзэлж байсан байна.

“Apple” компанийн тэргүүн Тим Күүк, “iPhone, Apple бугуйн цаг болон Apple ТВ нь бүх цаг үеийн борлуулалтын дээд хэмжээг тогтоосон гэв. Гэвч тус үйлдвэрийн санхүү хариуцсан захирал Лука Маестри, “Компани нь макро эдийн засгийн маш хүнд нөхцөлд ажиллаж байсан. "iPhone”-ы борлуулалт энэ улиралд буурна. Компани энэ гурван сарын дараах үйл явцыг төлөвлөөгүй байна” гэжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ