Ломбардуудын барьцаанд авч буй эд зүйлсийг Цагдаагийн газар бүртгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-29 01:44:14
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Цагдаагийн газрын “Мэдээллийн сан”-д долоо хоног бүр ломбардуудын барьцаанд авч буй эд зүйлс бүртгэгдэнэ.

Учир нь хулгайн эд зүйлс ломбардад байх нь элбэг байдаг гэнэ. Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ломбардуудын үйл ажиллагаанд хяналт тавихад гурван ломбардад хулгай эд зүйлс байжээ. Иргэд хулгайлсан зүйлсээ ломбардад хямд үнээр тавьдаг тул Цагдаагийн байгууллага үүнд онцгой анхаарч эхэлсэн байна. Дээрх шалгалтад 105 ломбард хамрагдсан бөгөөд тэдний дийлэнх нь үйлчилгээний стандартыг зөрчсөн байна. Тодруулбал, дохиолол хамгаалалт суурилуулаагүй, зай талбай хангалтгүй, иргэдийн бичиг баримтыг нягталдаггүй дутагдал илэрсэн ажээ. Мөн орлогоо нуун дарах, дутуу тайлагнах нийтлэг зөрчил гаргадаг  аж. Иймд Цагдаагийн газар ломбардуудын үйл ажиллагаа болон барьцаанд авч буй эд зүйлсийн талаар “Мэдээллийн сан” байгуулж долоо хоног бүр бүртгэхээр болсон нь энэ юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ