Агаарын бохирдол ихтэй үед маск зүүж хэвшихийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-28 16:30:36

МЗХ-ноос өнөөдөр “Уушгиа чөлөөлье” аяны хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр дунд сургуулийн 200 гаруй сурагчдад маск тараан, эрүүл мэндийн сургалт, зөвлөгөө өглөө.

Утаа болон агаарын бохирдолд хамгийн их өртдөг, хамгийн их хохирогчид нь хүүхдүүд байдаг байна. Тиймээс утаа, тоос шороо, хог хаягдал гээд агаарыг бохирдуулж байгаа бүх хүчин зүйлээс өөрийгөө хамгаалах зөв дадлын хэвшүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, У.Басбиш, МЗХ-ны Байгаль орчны байнгын хороон дарга Ч.Сономдагва, МЗХ-ны Хүүхдийн байнгын хороон дарга Р.Шинэгэрэл нар агаарын бохирдол, утаа нь хүний биед хэрхэн нөлөөлдөг, түүнийг өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар зөвлөмж хүргэсэн юм.

Сурагчид энэ үеэр “Агаарын бохирдол, утаанаас өөрийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг учраас сургалт, үр дүнтэй зөвлөгөө, сургалт тогтмол зохион байгуулж байх хэрэгтэй байна” хэмээж байв.

Мөн тус дунд сургууль агаарын маш их бохирдолтой хэсэгт байрладаг бөгөөд сургууль болон гэрлүүгээ явахдаа тогтмол маск зүүж хэвшихийг уриаллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ