Засаг даргаар ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 15:09:18

Ховд аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад мэргэн шийдвэр гаргаж, хөдөлмөр зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулан аймаг орон нутгаа удирдаж байсан аймгийн үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан аймгтаа ажиллаж амьдарч байгаа  1996-2000 онд аймгийн Засаг даргаар ажилласан Л.Галбадрах, 2000-2004 онд аймгийн Засаг даргаар ажилласан Улаанбаатар хотод амьдарч буй  Д.Галсандондог нарыг  хүлээн авч уулзлаа.

Тэрээр, аймгийн нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалтын ажлуудад гарсан ахиц амжилтуудаас товч танилцуулан, тэдний санал зөвлөгөөг сонсон, тэдэнд  хүндэтгэл үзүүллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ