Багуудын зарим тэргүүн туршлагыг дэлгэрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 21:06:58

Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулсан Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөlгөөн болов. Зөвлөlгөөнд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Чагнаадорж оролцож шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар танилцууллаа.

Тэрээр шинээр батлагдсан  "Нийтийн сонсголын тухай хууль”, “Монгол хэлний хууль”, “Өрийн удирдлагын тухай хууль”, “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийн хэрэгжих хугацаа, хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл хийж оролцогсдын асуултад хариулав. Түүнчлэн Дархан сумын 18 багийн БИНХ-ын дарга нар өнгөрсөн оны онцлог ажлуудыг нэрлэж тэргүүн туршлагаа хуваалцлаа.

Дархан сумын 10 дугаар багийн тухайд: Багийн иргэдийн нийтийн хурлаас Өрхийн эмнэлэг, Олон нийтийн цагдаа нарын мэдээллийг сонсож хэвшсэн. Ингэснээр тухайн багт хийгдэж байгаа ажлын талаар иргэдэд мэдээ мэдээллийг шуурхай хүргэдэг болсон гэж тус Багийн ИНХ-ын дарга П.Юра хэлэв. Уг зөвлөгөөнөөр багуудын тэргүүн туршлагыг судлахаас гадна иргэдийн оролцоог нэмэгдүүлж багийн иргэдийн нийтийн хуралд залуусыг татан оролцуулах талаар ямар ажил хийхээ зөвлөж ярилцлаа.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ