Хятад дахь Монгол үндэстний бүжгийн тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2015-09-14 13:34:08

Хятад дахь Монгол үндэстний бүжгийн тэмцээн өнөөдөр Хөххотод эхэллээ.

Энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээнд Өвөр Монголын 12 аймаг хотын урлагийн байгууллага, Хятадын Ганьсү, Хөхнуур, Шинжаан зэрэг муж, өөртөө засах орны бүжигчид, их дээд сургуулийн бүжгийн дугуйлангийн суралцагсад оролцох юм байна.

Гурван жил тутамд уламжлал болгон зохиогддог Хятадын монголчуудын бүжгийн тэмцээн нь Хятадын соёл урлагийн нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг юм. Энэ жилийн тэмцээнд 200 орчим бүтээл ирснээс 100-г нь шилдгээр шалгаруулан үзэгчдэд толилуулах аж.

 

Хөххот.Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • Od 66.181.176.15 1899 өдөр

    Sn bnu holbogdoh utas bnuu