“Suzuki” бага оврын гибрид машин худалдаанд гаргана

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2016-01-22 09:54:36

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Suzuki” компани дотоодын зах зээлд өрсөлдөх хос хөдөлгүүрт машин гаргалаа.

“Suzuki” энэ пүрэв гарагт “Ignis” бага оврын спорт машинаа танилцууллаа. Энэ нь цахилгаан хөдөлгүүр хосолсон 1200 cc хөдөлгүүртэй. Уг машин 28,8 километрт 1 литр түлшийг  зарцуулах аж.
Өнөөг хүртэл тус компани жижиг хөдөлгүүртэй жижиг машинд анхаарч байгаагүй. Тус улсын Засгийн газрын татвар өссөнөөр тухайн салбар дахь борлуулалт буурсан байна.
Тус компани борлуулалтыг жилд 30 хувиар эрс өсгөх, түлшний хэмнэлттэй 100 мянган машин худалдахаар төлөвлөж байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ