Сурагчид хайку шүлгээр өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-18 14:55:36

Японы яруу найргийн цөм буюу хайкү шүлгийн төрлөөр Монгол Улсад хоёр дахь удаагаа “Хүүхдийн хайкү шүлгийн уралдаан” зарлалаа.

Энэ уралдаан нь дэлхийд 14 жилийн түүхтэй. Японы олон улсын Иргэний агаарын тээврийн компанийн дэргэдэх "JAL FOUNDATION" санг төлөөлж "Наран" дунд сургууль энэхүү уралдааныг зохион байгуулж байна.

Хайку шүлгийн уралдаанд ЕБС-ийн бага болон дунд ангийн сурагчид “Өглөө” сэдвээр оролцох юм. Бичсэн шүлэг, зурсан зургаа ирэх сарын 15-ны дотор Чингэлтэй дүүргийн "Наран" бүрэн дунд сургуульд илгээх боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ