Сургууль, цэцэрлэгийн засварт зарцуулах хөрөнгө хараахан шийдэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-18 10:42:37
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн хоёр сургууль, дөрвөн цэцэрлэгийн их засварт 780 сая төгрөг шаардлагатай тул Боловсрол, Соёлын газар уг саналаа БСШУЯ-д хүргүүлсэн байна.

Засварын ажлын зураг,төсвийг өнгөрсөн онд хийжээ. Энэ жил улс орны төсөв, санхүүгийн байдал хүндхэн байгаа тул нэн шаардлагатай ажилд хөрөнгө оруулалт хийх чиглэл гарсан. Иймд Лаборатори 8 дугаар сургуулийн гадна пасад, Эрдэнэт цогцолбор сургуулийн дээвэр, 14, 6, 8 дугаар цэцэрлэгийн дотоод засал чимэглэл, засварыг энэ онд хийхээр төлөвлөжээ.

Орхон аймагт төрийн болон хувийн 20 сургууль, 35 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн дийлэнх нь Эрдэнэт хотыг байгуулахад анх барьсан тул жил бүр засвар, үйлчилгээ хийх байгууллага нэмэгдсээр байгаа юм.

Энэ онд улсын төсвөөс Орхон аймагт боловсролын салбарт нэг тэрбум 700 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнийг Эрдэнэ, Баянбулаг багт барьж буй цэцэрлэгт зарцуулна. Харин орон нутгийн төсвөөс цэцэрлэгийн тохижилтод 560, засварт 821 сая төгрөг хуваарилжээ.  

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ