Сурагчдын амралтад зориулан "Ромео Жульетта" жүжиг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-12 11:24:39

УДЭТ-ын уран бүтээлчид оюутан, сурагчдын амралтад зориулан У.Шекспирийн "Ромео Жульетта" сонгодог жүжгийг толилуулахаар боллоо.

Өнгөрсөн оны 11 дүгээр Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин үеийн цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавьсан энэхүү жүжгийн Ромеогийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттын дүрийг жүжигчин О.Дөлгөөн нар бүтээсэн юм.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй аж.

Тус жүжгийг өнөөдөр, маргааш 15:00, энэ сарын 29-нд 18:00, 30, 31-нд 17:00 цагаас тус тус тоглох юм.

Дашрамд дурдахад, энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ