12 компанийн 6680 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-11 16:51:35

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар “I”  "II" болон “ III”  ангилалд бүртгэлтэй нийт 12 хувьцаат компанийн 6,680 ширхэг хувьцаа арилжив.

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 8,310 ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай, 15.750%-ийн хүүтэй 5 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,147 ширхэг ЗГҮЦ арилжигдаж, нийт 940,860,780.00 төгрөгийн гүйлгээ хийлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 871.72 нэгж болж 0.14%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,474,422,782,960.00 төгрөг болов.         
         
 

Холбоотой мэдээ