Осолдсон алба хаагчдын нэгээс бусад нь эмнэлгээс гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-11 14:28:00

Өнгөрсөн оны 12 дугаар 24-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын МИ-8 нисдэг тэрэг осолдоход бэртсэн 10 алба хаагчийн нэгээс бусад нь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад гарчээ.

 Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Б.Элбэгжаргал “ Одоо үлдээд байгаа нэг хүний биеийн байдал гайгүй. Гол нь бяцарсан ясны эдгэрэлт удаан байдаг болохоор эмчигээг үргэлжилж байна" гэлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ