Үндэсний урлагийг гэрэл зургаар өгүүлнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2016-01-07 17:36:44

ҮДБЭЧ-ын 65 жилийн ойн хүрээнд “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилъя” уриатай гэрэл зургийн уралдааныг дүгнэж үзэсгэлэн гаргахаар болжээ.

ҮДБЭЧ, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан урлагийн төв”- өөс хамтран зохион байгуулж буй “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” сэдэвт уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдоос 295 бүтээл ирүүлжээ. Үүнээс 25 гэрэл зурагчны 70 бүтээлийг шигшиж энэ сарын 16-нд “Хүннү молл”-д үзэсгэлэн гаргах юм.

Мөн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээр цомог гаргахаар бэлтгэж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ