Румын улсын ГХЯ-ны тэтгэлгээр оюутан суралцуулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2016-01-07 17:32:51

2016-2017 оны хичээлийн жилд  Румын улсын ГХЯ-ны тэтгэлгээр бакалавр, магистр, докторын сургалтад Румын улсад суралцуулна.

Мэргэжлийн чиглэл хамаарахгүй боловч Румын улсын түүх соёл, инженерийн чиглэлээр суралцдаг бол давуу тал болно.

Сурлагын голч оноо 3,0 дээш бүх түвшний суралцагч, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,  суралцах хугацааны амьжиргааны төлбөрийн боломжтой байх шаардлагатай.

Суралцагчид сургалт, байрны төлбөрөөс чөлөөлөгдөн сар тутам 65-85 евро стипенд авах бөгөөд ирэх очих замын зардал бусад амьдрах зардлыг оюутан өөрөө хариуцах юм.

Сонгон шалгаруулалтын эцсийн шийдийг Румын улсын их дээд сургуулиуд гаргана.

Материал бүрдүүлэлт болон бусад мэдээллийг Монгол Улсад суугаа Румын улсын төлөөлөгчийн газрын 99925088 дугаараас тодруулах боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ