Архины хордлогын улмаас 576 хүн эмнэлэгт ханджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-01-06 13:50:01

Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд 576 хүн архины хордлогын улмаас ханджээ.

Үүний  2 хувь буюу 11 нь хэвтэн эмчлүүлж, СХД-т 1 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 32 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ