Малчид зарим газар явган явж өвс, тэжээлээ хотондоо хүргэж байна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 13:03:38

Завхан аймаг 2015-2016 оны өвөлжилт хаваржилтад зориулж 626 тонн өвс, 200 гаруй тонн тэжээл бэлтгэжээ.

Өнөөдрийн байдлаар нөөцөд байгаа өвс, тэжээлийг зах зээлийн үнээс 50 хувь хямдруулж сумдад хуваарилаад байна. Нийт малчдын 70 гаруй хувь нь хөнгөлөлттэй үнээр өвс тэжээлээ худалдаж авч байна. Харин ихэнх сумдад цас их орсноос өвөлжөөндөө байгаа малчны хотонд өвс, тэжээл машинаар хүргэхэд ихээхэн хүндрэлтэй байгаа бөгөөд төв замаас даруй 3-4 км-ийг мориор эсвэл явганаар туулж хүргэж байгаа юм. Тухайлбал Тэсийн голын ар тал буюу Тэс сумын Нисэг баг, Баянтэс сумын Жавхлан багийн нутаг, хилийн застав дээрээ Хилийн цэргийн ангийнхан ч хүрч чадахааргүй цас их хэмжээгээр оржээ. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэнтэй зэрэгцэн мал омруутах, малын хөл халцрах өвчин эхэлсэн байгаа учраас сумдад эмийн нөөцтэй болох асуудал ихээхэн чухал асуудал болоод буйг албаныхан мэдээллээ. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ